Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газар тэтгэврийн сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд гаргах тухай төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байна. Хүний нөөц, нийгмийн даатгалын яамны санаачилгаар боловсруулагдсан энэ хуулийн төслийг энэ жилийн II хагаст Хятадын төрийн Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр болоод байгаа юм байна. Нийгмийн даатгалын сан болоод орон нутгийн тэтгэврийн санг банканд хадгаламжийн хэлбэрээр хадгалсан эсвэл Засгийн газрын бондыг худалдан авсан гэх сүүлийн үед гарах болсон маргаанаас үүдэн тэтгэврийн сангийн мөнгийг хөрөнгийн зах зээлийн эргэлтэнд оруулах саналыг гаргаж байгаа юм байна. Хятадын Гуандонг орон нутгийн захиргаа тэтгэврийн сангийн хөрөнгийг ашиглан 100 тэрбум юань босгосон учир энэ төлөвлөгөөг ажил хэрэг болгох хандлагатай байна гэж олон улсын эдийн засгийн ажиглагчид мэдээлжээ. 2014 оны хөрөнгө оруулалтаас 139 тэрбум юанийг тэтгэврийн санд байршуулж, түүний 11.4 хувь нь хөрөнгө оруулалт хэлбэрээр улсын төсөвт эргэн орсон байна.
| Хятадын Засгийн газар тэтгэврийн санг ашиглан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно | ||
| Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.