Шууд Chart

Ангела Меркель ослын газарт хүрэлцэн иржээ

2015-03-26 15:07:11

Өнгөрсөн мягмар гарагт Испанийн Барселона хотоос Германы Дасселдорф хот руу нисч асан ХБНГУ-ын агаарын тээврийн "Germanwings" компанийн 4U9525 дугаарт нислэгийн "Airbus A320" онгоц Альпийн нурууны Францын нутаг дэвсгэрт орших хэсэгт осолдон, багийн гишүүд болоод бүх зорчигчид амь үрэгдсэн билээ. Осолд өртөн амь үрэгдэгсдийн олонх нь буюу Германы 67, Испанийн 45 иргэн байжээ.

Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Испани улсын Ерөнхий сайд Мариано Рахой нар ослын газарт хүрэлцэн ирсэн байна. Мөн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ёахим Гаук осолд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд  эмгэнэл илэрхийлж, ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд хэрэгцээт бүхий л тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Ослын газарт 600 хүн ажиллаж байгаа бөгөөд Францын дотоод хэргийн сайдын мэдээлж буйгаар аврах ажиллагаа нэлээд хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь осол болсон газар хамгийн аюултай бүс нутагт тооцогддог учраас аврах ажиллагааг системтэй зохион байгуулж, амиа алдсан хүмүүсийн цогцсыг олох ажилд илүү анхаарч ажиллаж байгаа аж.

Ослын газраас олдсон хар хайрцагны бичлэгээс үзэхэд “Germanwings”  компанийн Airbus А-320  онгоц сүйрэхийн өмнө нэг нисгэгч нь бүхээгээсээ гарч яваад буцан ирж чадаагүй байсан гэх таамаглал байгаа аж.

Тодруулбал, бүхээгийн гадна байсан хүн хаалгыг нь тогшоод хариу аваагүй нь хар хайрцагны бичлэгт үлджээ. Дараа тэр дахин тогшсон ч чимээ өгөөгүй аж. Нэг нисгэгч нь үлдээд хаалгаа онгойлгоогүй нь ойлгомжтой байна гэж Финляндын Тээврийн аюулгүй байдлын агентлагийн шинжээч Пекка Хентту дүгнээд нисгэгчдийг онгоц сүйрэх үеэр ухаангүй байсан. Нислэгийн замаас харвал нисгэгчид ухаан нь орж гарах үедээ онгоцны нислэгийг засах гэж оролдож байсан бололтой гэх таамаглалыг дэвшүүлжээ.


Ангела Меркель ослын газарт хүрэлцэн иржээ  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй