Шууд Chart

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд бэртсэн цагдаа нарыг эмнэлэгт эргэжээ

2015-11-17 09:59:04

БНСУ-ын Сөүл хотын төв талбайд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн ням гарагт болсон. Жагсаалыг тус улсын ажилчдын эрхийг хамгаалах 50 гаруй байгууллага хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн Засгийн газраас ажилчдын цалин хөлсийг нэмэх, эрх ашгийг хамгаалах, Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулахыг шаарджээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэн хамгаалалтад гарч байсан цагдаагийн 50 гаруй автобусны хаалгыг эвдэж, цонхыг хагалсан төдийгүй цагдаагийн ажилчид руу хатуу биет шидэж биед нь гэмтэл учруулжээ.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхий сайд Хуанг Ан Гю жагсаалыг зохицуулах үеэр гэмтэж бэртсэн цагдаа нарыг эргэхээр өчигдөр Сунгпа дүүрэг дэх Цагдаагийн эмнэлэгт очжээ. Эмчлүүлж буй цагдаа нарын олонх нь жагсагчдын шидсэн тоосго, хүнд төмөр зэрэгт бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.


Өмнөд Солонгосын Ерөнхий сайд бэртсэн цагдаа нарыг эмнэлэгт эргэжээ  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй