Шууд Chart

“Кенгуру" аав

2015-11-17 14:40:25

Хүүхдээ асран, халамжлах нь ээжүүдийн үүрэг байсан цаг ард үлдэж. Учир нь БНХАУ-ын Нанжинд “Кенгуру халамж" буюу “Кенгуру" аав гэх нэгэн эмчилгээ дэлгэрэх болжээ. Энэ нь аавууд дутуу төрсөн болоод сульдаатай хүүхдүүдээ элгэндээ тэвэрч тайвшруулах явдал юм. Эмнэлгийн ажилчдын ярьж буйгаар хүүхдүүд өөрийн аав, ээжийнхээ биенд хүрч, халууныг мэдэрснээр тайвширдаг бөгөөд эмчилгээг ч түргэн авдаг ажээ.

Тус эмчилгээнд 1.5 кг-аас бага жинтэй хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд аав нь хоёр цагийн турш хүүхдээ элгэндээ тэвэрдэг байна. Нанжиний эмнэлгийн тухайд энэхүү эмчилгээний аргыг эхний жилдээ ийнхүү хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 аавыг хамруулжээ.


“Кенгуру" аав  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-18 15:18
халуунтай нялх хүүхдийг элгэндээ наавал халуун нь буурдаг шиг л юм байна, эцэг нь аппараднаас яаж дор байхав, үүнийг Монголчууд, үр хүүхэдтэй хүн болгон мэднээ, наадах чинь харин тэр 888, 99 бөө батбаярын тэнэглэлийг бодвол амьдралтай, шинжлэх ухааны үндэстэй юм шүү

Бидэнтэй нэгдээрэй