БНХАУ-ын нэгэн уран бүтээлч агаарын бохирдол буюу утаа сордог тоосго зохион бүтээжээ. Тэрбээр үүнийгээ 100 хоногийн турш Бээжингийн гудамжаар явж туршсан байна.
Өөрийгөө хатуу самар хэмээн нэрлэсэн энэ залуу 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогчийг чирэн бүхэл бүтэн 100 хоног Бээжингийн утааг соруулжээ. Тэрхүү тоос сорогчид хуримтлагдсан утаа болоод бохирыг холин ийнхүү тоосго бүтээсэн гэнэ.
Харин тоос, шороог холин утаа сордог тоосго бүтээсэн гэх түүний үйлдлийг Хятадын томоохон сайтад буруутгасан байна. Харин зарим эрдэмтэн түүний энэхүү бүтээлийг байж болох зүйл гээд хорыг хороор нь дарах энэхүү шийдэл амжилт олж болох юм гэжээ.
Дашрамд дурдахад, БНХАУ-д жилд ойролцоогоор 4000 гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас бардаг гэх судалгаа гарсан байна.




| Утаа “сордог” тоосго бүтээжээ | ||
| Үзсэн: 285 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.