Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр улсынхаа бүх ахмадуудаас уучлал хүслээ. Тэрээр сонгуулийн үеэр настангуудад сар бүр 200 мянган воны тэтгэмж олгож байх тухай хуулийг батлуулж, хэрэгжүүлнэ хэмээн амалж байсан. Гэвч алс хэтдээ гарч болзошгүй эдийн засгийн хүндрэлийг судлан үзэж энэхүү амлалт нь хэрэгжих боломжгүйг урьдчилан харжээ. Хэрэв амлалтын дагуу тус тэтгэмжийг олгоод эхэлбэл БНСУ нь 2040 он гэхэд их өрөнд унах аюултай байдалд орох аж.
Энэ улсад 65 дээш насны 5 сая 980 мянган настан байдаг бөгөөд тэдний 60 хувь нь өрхийн орлого багатайд тооцогддог гэнэ. Тиймээс эдгээр настанд ирэх оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр 200 мянган воныг олгож байхаар Засгийн газар шийдлээ. Харин үлдсэн ахмадууд нь орлого ихтэй ангилалд багтаж байгаа учраас тэтгэмжийг хүртэхгүй юм байна.
| Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ахмадуудаасаа уучлал хүслээ | ||
| Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.