Узбекистан улсын хууль тогтоох танхим болон Олий хурлын гишүүд өнөөдөр нэгдсэн хуралдаан хийнэ. Хурлын үеэр ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх асуудлын тухай хэлэлцэх юм байна.
Сануулахад, 2016 оны есдүгээр сарын 2-нд тус улсын ерөнхийлөгч Ислам Кримов өвчний улмаас нас барсан. Ерөнхийлөгчийг эцсийн замд нь үдэх ёслол есдүгээр сарын 3-нд Самархан хотод болсон. Энэ ажлыг Узбекистаны Ерөнхий сайд Шавкат Мирзиеев зохион байгууллаа. Төрийн тэргүүнээ алдсаны дараа Узбекистан улсад гурван өдөр гашуудал зарласан билээ.
| Өнөөдөр Узбекистаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг сонгоно | ||
| Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.