Шууд Chart

Барак Обама Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзлаа

2016-09-08 14:15:34

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Лаосын нийслэл Вьентьян хотод болж байгаа АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр хэд хоногийн өмнө өөрийнх нь талаар таагүй үг хэлж, доромжилсон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзаж, үг сольсон байна.

Хоёр Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтын үеэр түр уулзаж, цөөн хэдэн үг солилцсоноор хоёр орны хооронд бий болоод байсан хурцадмал байдлыг намжаалаа гэж албаны хүмүүс мэдээлж байна. Харин Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясая “Ийм юм болсонд би маш их баяртай байна” гэж мэдэгджээ. Филиппин болон АНУ-ын харилцаа бат бэх гэдгийг нотлон харууллаа гэдгийг сайд онцолж байна. Өнгөрсөн даваа гарагт Дутерте Обамад хандаж, тус улсад шүүхийн шийдвэргүй цаазаар авах ялыг ёсоор болгож байгаа талаар янз бүрийн асуулт тавиад байх шаардлага байхгүй гэдгийг хэлж, цагаан ордны эзнийг “нохойн гөлөг” гэж доромжилсон. Үүний хариуд Обама Филиппиний удирдагчийг “овоо залуу юм” гээд туслахууддаа Лаосын дээд хэмжээний уулзалтын үеэр Филиппиний Ерөнхийлөгчтэй хийх байсан уулзалтыг цуцлахыг даалгасан юм.   


Барак Обама Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзлаа  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй