Японд анх удаа Токиогийн 1964 оны Паралимпийн бичлэгтэй өнгөт хальс олдсон байна. Тус улсын параспортын холбооны нотолж байгаагаар энэ хальс тус арга хэмжээний талаарх цорын ганц өнгөт бичлэг юм байна. Бичлэгийг одоо 80 настай Хидэо Фунацу хийжээ. Тэрбээр энэ бичлэгээ “Эн-Эйч-Кэй” компанийн архивыг баяжуулах зорилгоор тус компанид өгсөн байна. 1964 оны Токиогийн паралимпийн наадам 11 дүгээр сард зуны Олимпийн дараа болж байсан. Үүнд дэлхийн 21 орны 378 тамирчин оролцсон. 8 миллиметрийн өнгөт хальсанд буулгасан энэ бичлэг 8 минут 20 секунд үргэлжилж байгаа. Энэ бичлэгт Паралимпийн нээлтийн арга хэмжээ, тэргэнцэнтэй холын зайн уралдаан, жад шидэлтийн тэмцээн, тэргэнцэнтэй тамирчдад зориулсан сагсан бөмбөгийн тэмцээний хэсгүүд багтжээ. Фунацугийн хэлж байгаагаар тэрбээр оролцогч тамирчдын дүр зургийг авахаас илүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж байсан сайн дурынхны зургийг авахыг маш их хичээсэн байна. 2020 онд Токио хотод болох Паралимпийн уур амьсгалыг дахин мэдэрнэ гэдэгт Хидэо Фунацу найдаж байна.
| Паралимпийн 1964 оны бичлэгтэй өнгөт хальс олдлоо | ||
| Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.