Гэмт бүлэглэлүүд хууль бус цагаач, дүрвэгчдийг Европ руу тээвэрлэхдээ Украины усан цэргүүдийг хөлслөх болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна.
Сүүлийн үед гэмт бүлэглэлүүд Европ руу итгэлтэй усан цэргүүдийн жолоодсон найдвартай хөлөг онгоцоор хүргэж өгөх санал тавих болсон бөгөөд ийм “аяллын” үнэ нь 6-8 мянган долларт хэлбэлзэж байгаа аж. Энэ нь ердийн тээвэрлэлтийн үнээс бараг дөрөв дахин их үнэ юм байна. Өчигдөр Италийн Апулия мужийн эрэг орчимд 12 метр урт дарвуулт завийг саатуулсан бөгөөд энэ завь Турк улсын далбаан дор явж байжээ. Энэ завинд Пакистаны 50 иргэн байсан бөгөөд тэд Туркаар дамжин Итали руу орохыг зорьж байжээ. Дарвуулт завийг 21 болон 25 настай Украины мэргэжлийн хоёр усан цэрэг жолоодон явсан аж. Одоо Италийн цагдаа нар тэднийг саатуулаад байна. 2015 оноос хойш Италийн эрх баригчид цагаач, дүрвэгчдийн хууль бус тээвэрлэлтэд сэжиглэгдсэн Украины 65 иргэнийг баривчилсан. Мэдээж хэрэг Украины иргэд улс оронд нь нийгэм-эдийн засгийн байдал хүндэрсэн, ямар ч хамаагүй аргаар мөнгө олохын тулд дүрвэгчдийг тээвэрлэх гэмт бүлэглэлүүдийн даалгаврыг гүйцэтгэж байна гэж Италийн хууль сахиулагчид хэлж байна.
| Гэмт бүлэглэлүүд Украины усан цэргүүдийг хөлсөлж байна | ||
| Үзсэн: 2955 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.