Шууд Chart

Гар утсаа шидэж өрсөлджээ

2013-10-24 09:27:10

Зарим улс орнуудад хүний сонирхолыг татсан, хачирхалтай ч гэмээр тэмцээн уралдаанууд болдог. Саяхан гар утас шидэлтийн томоохон тэмцээн Финландын Савонлинна хотод болж гар утсаа хамгийн хол буюу 97,73 метр шидсэн эрэгтэй, 40,4 метр хол шидсэн эмэгтэй аварга болсон гэнэ. Мөн чөлөөт шидэлтийн төрөлд дугуй унаж явахдаа гар утсаа шидсэн Эрика Вилппонен гэгч түрүүлжээ. Энэ тэмцээнийг 13 жилийн өмнө тус хотод анх зохион байгуулж байсан аж. 
Зохион байгуулагчид гар утас шидэх тэмцээнийг "орчин үеийн тоног төхөөрөмжөөс үүдсэн уур бухимдал, сэтгэл гутралаа гаргах цорын ганц спорт" гэж  тодорхойлжээ. Тэмцээнд оролцогч нь 220-440 грамм бүхий  гар утсыг дүрмийн дагуу нэг оролдлогоор шидэх ёстой аж.


Гар утсаа шидэж өрсөлджээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-25 15:04
TENEG

Бидэнтэй нэгдээрэй