Шууд Chart

Сирийн босогчид Засгийн газартаа итгэхгүй байна

2013-10-29 09:21:46

Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж буй лалын босогчдын бүлэглэл Швейцарийн Женев хотноо ирэх сарын сүүлээр Сирийн асуудлыг хэлэлцэх олон улсын энхийн хуралдааныг  эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Башар аль-Асад албан тушаалаасаа буух хүртэл ямар ч шийдвэрийг хүлээж  авахгүй гэж тус улсын 19 бүлэглэл онлайнаар мэдэгдэж, гарын үсэг зуржээ.
Тус хуралдаанаас амжилт олохын тулд Сирийн сөрөг хүчний бүх бүлэглэлийн төлөөлөгчдийг оролцох нь чухал гэж Өрнөдийн улсууд үзэж байгаа юм.
Лалын босогчдын нөлөө тус улсын засгийн газрын эсрэг бүлэглэлийн дунд асар их байна гэж ажиглагчид хэлэв. Засгийн газартаа үл итгэж буйн улмаас олон улсын энхийн хуралдааныг босогчдын олон бүлэглэл
ийнхүү эрс эсэргүүцсэн хэвээр байх бололтой.

Сирийн босогчид Засгийн газартаа итгэхгүй байна  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй