БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Ардын дээд хурлын Мансүдэ ордонд хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээнд БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Пак Ы Чун, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам, Биеийн тамир, спортын сайд Ри Жөн Мү, Гадаад улсуудтай соёлоор харилцах хорооны дарга Ким Жөн Сүк, Гадаад харилцааны дэд сайд Пак Киль Ён, Газрын болон тэнгисийн тээврийн дэд сайд Квак Иль Рен, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю нар болон албаны бусад хүн оролцов.
Харин Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд М.Ганболд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нараас гадна албаны бусад хүн оролцжээ.
Хэлэлцээрийн үеэр талууд хоёр талын найрсаг харилцаагаа бэхжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар санаа бодлоо солилцлоо.
Хэлэлцээр найрсаг уур амьсгал доор үргэлжилж байна.

| Ким Ён Нам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.