Европын орнуудын нэр нөлөө бүхий улстөрчид АНУ-ын талаас чагнахаас сэрэмжлэн гар утас хэрэглэхээсээ татгалзаж эхэлсэн гэнэ. “ВВС” агентлагийн мэдээлснээр Белги улсын Ерөнхий сайд Элио ди Рупо танхимынхаа бүх сайдад Засгийн газар чухал асуудал хэлэлцэж байхад, албан өрөөндөө цаашид гар утас хэрэглэхгүй байхыг үүрэгдсэн байна.

Эдвард Сноудений нийтэд ил болгосон АНУ-ын тусгай алба Европын улстөрчдийг чагнадаг тухай мэдээллийн дараа үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орнууд авч эхэлсэн аж. Белгитэй хөрш орнуудад ч гэсэн гар утас хэрэглэх талаар зарим өөрчлөлт хийж эхэлсэн тухай мэдээлжээ. Франц, Нидерланд, Польш орнуудын дээд тушаалтанууд гар утсандаа хамгаалалтын систем ашиглах болсон байна. Мөн Холбооны Германд хамгаалалтын программ бүтээх талаар ярилцаж эхэлжээ. Шинэ төхөөрөмжийг ирэх сарын дундуур туршиж үзэхээр болжээ.
| Улс төрчид гар утаснаасаа татгалзаж эхэллээ | ||
| Үзсэн: 759 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.