Шууд Chart

Оросын суурин тагнуулчийн жинхэнэ нэрийг тогтоожээ

2013-10-31 13:16:30

Штуттгартад шүүгдэж буй Оросын суурин тагнуулч гэр бүлийн жинхэнэ нэрийг тогтоосон хэмээн прокурор мэдэгдсэн байна. Германд Андреас, Хайдрун Аншлаг нэртэйгээр амьдарч тагнуулын мэдээлэл цуглуулж байсан тэдний жинхэнэ нэр нь Александр болон Ольга аж. Гэвч жинхэнэ овгийг мэдэж чадаагүй байгаа гэнэ. Тэд 2011 онд баригдсан бөгөөд ОХУ-ын талд 20 гаруй жилийн турш нууц мэдээлэл дамжуулсэн хэргээр буруутгаж  байна.  Андреас өөрийгөө Аргентинд төрөөд 6 настайдаа Мексик рүү нүүсэн гэж мэдүүлдэг ч  прокурор Вольфганг Сигмунд үүнийг үгүйсгэж байгаа юм.   Тухайлбал 1984 он хүртэл Андреас нь УАХХ-ны сургуульд суралцаж байсан гэнэ.  Шүүх хурал ирэх сарын 2-нд шийдвэрээ гаргана.


Оросын суурин тагнуулчийн жинхэнэ нэрийг тогтоожээ  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2013-10-31 14:56
mongold ch gesen suurin hyatadiin tagnuulchid baidag biz. manaihan uun deer her ach holbogdol ugdug yum boloo

Бидэнтэй нэгдээрэй