Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 7 хоногт БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын урилгаар тус улсад дөрвөн хоног албан ёсны төрийн айлчлал хийсэн билээ.
Тус айлчлалын өмнөхөн Монголын "Avar limited Liability" компани Япон улс дах “Ардчилсан Солонгос Иргэдийн Холбоо”-ны байр болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар өндөр үнээр ялж авсан юм.
Япон улсад өдөр болгон хэдэн зуу үл хөдлөх хөрөнгө худалдагддаг бөгөөд хэн авч байгаа нь тийм ч чухал биш байдаг. Гэтэл Япон улсаас “тусламж” авдаг Монгол Улс нь Япон улсад байрших БНАСАУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан нь япончуудын гайхшрал, дургүйцэл хоёрыг төрүүлээд байгаа бололтой.
Энэ талаар өнөөдөр Японы Улсын хэвлэл мэдээлэл, цахим хуудсууд топ мэдээгээрээ онцлон мэдээлж байна. Мэдээллийн эх сурвалжийг энэхүү сайтаас жишээлэн харж болохоор ажээ. Мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайдын зөвлөх Кёкшюүзан Батбаяраас тодруулга авахаар холбогдох гэсэн боловч чадсангүй.
Харин энэхүү шуугиантай холбогдуулан тус компанийн "Avar Limited Liability Company"-ийн захирал Ч.Эрдэнэбат өнгөрсөн 10 дугаар сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр “Манай “Avar Limited Liability Company" байгуулагдаад 9-н сар болж байна. Манай компани өнгөрсөн хугацаанд Японд барилга барих газрын дуудлага худалдаанд оролцох төслийг боловсруулж, дуудлага худалдаанд оролцсон. Уг мэдээллийг анх хамтран ажилладаг хөрөнгө оруулалтын сангуудаас сонсож, судлан, дуудлага худалдаанд оролцсон.

захирал Ч.Эрдэнэбат
Дуудлага худалдааны шийдвэр өнгөрсөн мягмар гаригт Японы шүүхээс гарах ёстой байсан. Тэгтэл манай компанийн талаар худал, цуурхал Япон болон Монголын хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Уг мэдээлэлд “Avar Limited Liability Company" аль нэг улсын Засгийн газар, улс төртэй холбоотой, тэдний даалгавараар ажиллаж байгаа гэсэн байсан. Уг мэдээллийг Японы тал манай компанийг дахин судлаж үзэхээр болж, шийдвэрээ бага зэрэг хугацаагаар хойшлуулаад байгаа. Бид Японы шүүхийн шийдвэр гарсны дараа “Avar Limited Liability Company"-ийн хөрөнгө оруулалтын талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Дахин хэлэхэд манай компанийн үйл ажиллагаа ямар нэгэн улсын Засгийн газрын даалгавараар хийгдсэн ажил биш гэдгийг хэлмээр байна. Бид цэвэр бизнесийн үйл ажиллагааны дагуу уг дуудлага ажиллагаанд оролцсон” гэв.
Түүнчлэн Японы сайтад мэдээлснээр Токио хотын төвд 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт өндөр үнээр худалдан авсан компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах "Avar Limited Liability Company" буюу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Чуваамэдийн Эрдэнэбат гэжээ. Мөн тус компани байгуулагдаад жил ч болоогүй байж ийм их хэмжээний хөрөнгөтэй байх учиргүй хэмээн Японы цагдаагийн байгууллага үзэж байгаа аж. Тиймээс "Avar Limited Liability Company"-ний цаана УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, түүний дүү Японы сумогийн их аварга Д.Дагвадорж нарыг холбоотой хэмээн таамаглах байгаагаа нууж хаалгүй хардаж буйгаа илэрхийлэн бичжээ.
.jpg)
| Японд монголчуудын худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө шуугиан тарьж эхэллээ | ||
| Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.