Санхүү үйлчилгээний консалтинг компаниас Орос улсын 2013 оны үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн эрэлт хэрэгцээтэй, өндөр цалинтай мэргэжлийн чансааг гаргажээ.
Хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийн жагсаалтыг хөрөнгө оруулалтын төслийн зохион байгуулалтын асуудал эрхэлсэн захирал тэргүүлж, удаах байранд төслийн барилга хариуцсан захирал оржээ.
“Энэ жил урьдын адил төслийн удирдагчид эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Москва, Санкт-Петербург, Ярославль, Вологда, Краснодар, Калининград , Екатеринбург, Тюмень , Красноярск зэрэг хотуудад эрэлт хэрэгцээтэй илүү их байна гэж “Khrustalev&Kharlamov” толгой компаний удирдах түнш Анна Хрусталева сэтгүүлчид ярьжээ.
“Энэ жил урьдын адил төслийн удирдагчид эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Москва, Санкт-Петербург, Ярославль, Вологда, Краснодар, Калининград , Екатеринбург, Тюмень , Красноярск зэрэг хотуудад эрэлт хэрэгцээтэй илүү их байна гэж “Khrustalev&Kharlamov” толгой компаний удирдах түнш Анна Хрусталева сэтгүүлчид ярьжээ.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын янз бүрийн түвшингийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Ялангуяа, барилга хариуцсан захирал / жилийн цалин 3 -6 сая рубль/ , борлуулалтын албаны дарга /жилийн цалин 1,2- 2,5 сая рубль/ болон үл хөдлөх хөрөнгийн арилжааны салбарын хөрөнгө оруулалтын төслийн удирдагч / жилд 4,8- 6 сая рублийн цалинтай/, объектуудын дарга /жилийн цалин 1,8 сая рубль / нарын ажлын байрууд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа аж.
Түүнээс гадна уламжлалт, цэвэр “зах зээлийн “ мэргэжлүүд тухайлбал, төслийн ерөнхий архитектор, барилгын албаны захирал, техникийн болон арилжааны захирлуудын чансаа өндөр байна.
Зах зээл өсч, шинэ төслүүд байнга төрж байгаа өнөө үед мэргэжлийн туршлагатай боловсон хүчин хүрэлцээ муутайг учир томоохон компаниуд өөрсдийн боловсон хүчнийг байгууллагын хүчээр бэлтгэх, эсвэл бусад компаниудаас тогтвортой цалинг нь өсгөх замаар урвуулан татах үзэгдэл их байгаа аж.
| Хамгийн өндөр цалинтай ажлын байрыг тодруулав | ||
| Үзсэн: 2808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.