Шууд Chart

Английн Хатан Хаан БНСУ-ын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн зоог барив

2013-11-06 14:34:00

Английн Хатан Хаан II Елезавета БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хег  Хааны ордонд урин үдийн зоог барилаа.

Хатан Хаан II Елезавета зочноо өөрийн биеэр угтан авч  3 цаг гаруй  хүндэтгэлийн зоогийн ширээнд  ярилцан суужээ. Гучин метр урттай зоогийн ширээнд хоёр улсын 160 гаруй хүндтэй зочид зоог барьжээ. 
 
 
Дашрамд өгүүлэхэд хоёр Солонгосын дайны үед Англи улс,  Өмнөд Солонгос руу 15 мянган цэргээ илгээн тусалж байсан түүхтэй бол саяхан 15 жилийн өмнө  эдийн засгийн уналтын үеэр хамгийн түрүүнд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж эдийн засгийн хүнд байдлаас гарахад тусалж байжээ.
 

Английн Хатан Хаан БНСУ-ын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн зоог барив  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй