Өнгөрсөн 7 сард Египетийн армийн шахалтаар төрийн эрхээс буусан Ерөнхийлөгч асан Мухамед Мурси анх удаа олон нийтийн өмнө ил гарлаа. Тэрээр эсэргүүцэгчдийн амийг хороосон хэргээр шүүхэд дуудагдаад байгаа юм. Шүүх хурлын үеэр Мухамед Мурси өөрийгөө Египетийн жинхэнэ ерөнхийлөгч мөн гээд түүнийг шүүхийн өмнө дуудах нь хууль бус үйл явдал гэдгийг хэлжээ. Шүүхийн гадаа Мурсиг дэмжигчид олноор цугларч, Египетийн армийн хийсэн ажиллагааг шударга бус хэмээн буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Ажиглагчдын үзэж буйгаар асуудал шийдэгдэхгүй удах тусам Мухамед Мурсиг дэмжигчид улам хүчээ авах болно гэж байна. Энэ үеэр мөн сөрөг хүчин болох Мусульман ахан дүүс улс даяараа эсэргүйцлийн жагсаал зохион байгуулах болно гэдгээ мэдэгдлээ.
| Египетийн Ерөнхийлөгч асан олон нийтийн өмнө гарлаа | ||
| Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.