Хятадын эрх баригч коммунист намын эдийн засгийн бодлого болон бусад асуудлыг хэлэлцэх уулзалт Бямба гарагт Бээжин хотноо эхэлнэ. Орон нутгийн засаг захиргааны албан хаагчид авлигад автсныг төв засгийн газартаа мэдүүлэхээр Хятадын өнцөг булан бүрийн төлөөлөгчид Бээжинд цугларна.
Эл хуралтай холбогдуулан улс даяар аюулаас хамгаалах хүчний албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Өчигдрөөс эхлэн Бээжин хот орох тасалбар худалдаж авч буй зорчигчдын иргэний үнэмлэхийг шалгах тушаалыг автобусны компаниудад өгсөн байна.
Тус улсын Шаньси мужийн Тайюань хотын Коммунист намын байрны ойролцоо өнгөрөгч Лхагва гарагт дэлбэрэлт болсны дараа аюулгүй байдлыг ийн чангатгалаа. Дэлбэрэлтийн үеэр нэг хүн амь үрэгдэж, найман хүн гэмтэж шархадсан юм.
| Бээжин аюулгүй байдлаа чангатгалаа | ||
| Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.