Шууд Chart

ОХУ сөргөлдөгч талуудыг хэлэлцээр хийлгүүлнэ

2013-11-08 15:02:30

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийг Москвад хэлэлцээ хийлгэхээр  ажиллаж байна гэж ОХУ мэдэгдлээ.

Оросын Гадаад харилцааны орлогч сайд Михаил Богдановтой Женев хотноо уулзсан Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид “Сирийн нийгэм, улс төрийн хүчний бүрэн бүтэн дүр зургийг гаргах албан ёсны бус уулзалтыг Москвад зохион байгуулах” тухай Оросын саналд “нааштай хариу өгсөн” гэж Оросын ГХЯ мэдэгдсэн юм. Хэлэлцээ хэзээ болохыг тэрбээр дурдсангүй.
Москвагийн хэлэлцээгээр хүмүүнлэгийн асуудалд анхаарлаа хандуулах төдийгүй улс төрийн зарим асуудлыг хөндөнө гэж Богданов мэдэгдсэн байна.
Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөл хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх мэргэжилтнүүдээ Засгийн газартаа илгээж байсан гэж нэрээ нууцлахыг хүссэн  сөрөг хүчний албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

ОХУ сөргөлдөгч талуудыг хэлэлцээр хийлгүүлнэ  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй