Шууд Chart

Монголын ээлжит гайхамшиг

2013-11-11 08:55:20

Оросын олигархууд Монголын банк, санхүүгийн салбарын 35 хувийг хяналтандаа авлаа.

Мэдээлэл: Монголын нутагт Оросын олигарх О.Дерипаскагийн “БазЭл” компаний өмчлөлд байгаа хөрөнгүүд:
“ Бату майнинг” компаний 30%  ( ойролцоогоор 35 уул уурхайн лицензтэй)
Плехановын Их сургуулийн 100%
15 хорооллын оросын хотхон
Кредит банк
Тээврийн банк
Үүнээс гадна С.Громовын эзэмшилд байгаа хөрөнгүүдийг О.Дерипаскад шилжүүлэх бэлтгэл ажлууд хангагдсан. Үүнд нь “АПУ”(архи, пиво, ундаа) компаний 43%, “Монгол даатгал” даатгалын компани, Дархан хотын мах комбинат, Эрхүү хотын амралтын газар, Хадгаламж банк, “ Чингис хаан” банк гэх мэт.
 
Энэ бүгдийг нэгэтгэхэд О.Дерипаскагийн гарт Монголын банк, санхүүгийн салбарын 35% нь төвлөрнө. Тэр алт олборлох лицензүүдийг барьцаалан зээл өгч, ирэх оны хавраас Монголын алт олборлох салбарыг залгихаар төлөвлөж байна.Энэ нь “нинжа” нарын олборлодог 10 тонн орчим алт нь тэрний гарт очих бөгөөд уул уурхайн салбараас хятад, солонгосуудын жижиг мафийн бүлэглэлүүд шахагдан гарна гэсэн үг.
 
Канадын “Айвенхоу Майнз” компаний охин компани болох “Gobi Energy” (хуучин нэр нь “Asiagold”) компанийг бүрмөсөн өөрийн мэдэлд оруулсан. Роберт Фридландтай Сингапурт уулзаж, хүчтэй дарамт үзүүлэхэд Р.Фридланд маш хурдан бууж өгсөн. “Gobi Energy” компани нь 60 орчим лицензтэй. Мөн “Овоот”, “Таван Толгой”, “Нарийн Сухайт” орд газруудыг тойрсон маш том талбаруудтай. “Gobi Energy” компанийг Р.Фридланд 250 сая ам.доллароор худалдсан. “Мардай” ордын орчим 2-3 ураны лицензтэй.
 
Буруутанг хайж Монголчууд хоорондоо үзэлцэж байхад, өмнө нь бидний зөвхөн сонсож байсан тив дамнасан алдартай, зохион байгуулалттай гэмт бүлгэмүүд Монголд өөрсдийн байр сууриа бэхжүүлж бүрэн хяналтанд авах бэлтгэл ажил нь сүүлчийн шатандаа  орсон байна. Сахалтай хүүхдүүд улс төрийн тоглоом тоглож байхад Монголын хувь заяаны хяналт нь тууштай болон мэдэгдэхгүй байдлаар нөлөө бүхий гадаадуудын гарт орж байна. Монголчуудаа сэрцгээ! Бид нэгдэж чадахгүй бол устах аюул тулаад ирлээ. Удахгүй Монголд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Захиргааны Удирдагч С.С. Собянины албан ёсны айлчлал болно. Айлчлалын үеийн стратегийн зорилго нь:
 
1. Талууд уул уурхайн салбарт ойлголцоонд хүрээгүй учир, танадах гэж явуулсан “ВЗГ” гэх мэтийн жижиг компаниуд анхаарлын төвөөс гараад, тэдний орон зайг тив дамнасан  «БазЭл», «Ренова» и «Северсталь» гэх мэт акулууд эзлэнэ.
2. Шийдэж чадахгүй байгаа асуудлуудаас түр холдож, “УБТЗ”, “Эрдэнэт”, “Монросцветмет” гэх мэт хяналтанд байгаа хөрөнгийг сайжруулах алхмуудыг хэрэгжүүлнэ.
3. Монголын бизнес бүлгэмүүдийг нарийн судлаж, тэдний дотоод зөрчлийг өөртөө ашиглана. Нэг талаас нь “Energy Resources”, нөгөө талаас нь “уул уурхайн бялуу” хуваалтаас хоцорсон “Женко” Х.Баттулга, Б. Жаргалсайхан гэх мэт нөхдүүд.
4. Ж.Оджаргал (“MCS” компани) “Энерджи Ресурс Инвест”-ийн ТУЗ-ын дарга болсон, иймд түүний тухай бүх тагнуулын мэдээллийг цуглуулах. (Су.Батболд айгаад харагдахаа больсон).
Ж.Оджаргалын тухай маш дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулсан. Тэрний 80-аад оны үед оюутан байсан, ЗХУ-д суралцаж байсан, хэнтэй найзлаж, ойр дотно байсан; дүүгийг нь Ж.Од гэдэг, бага насандаа өнчин үлдэж, санхүүгийн хувьд хүнд нөхцөлд өссөн тул хүнд итгэдэггүй, ЗХУ, БНМАУ хооронд наймаа хийж анхны хөрөнгөө олсон болон найзлаж байсан орос охидуудыг нь нэрсүүдийг тодорхойлсон. Оффшор данснууд бөгөөд татвараас зайлсхийдэг аргуудыг анхааралд авсан. Жижиг зах зээл дээр ажиллаж их хөрөнгөтэй болсон явдал нь маш их анхаарал татаж байгаа.
 5. О.Дерипаскагийн бие төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулдаг нэгэн буриад хүүхэн Монголд маш их идэвхтэй ажиллаж байна. “Женко” Х.Баттулгатай Бээжинд хэд хэдэн удаа нууц уулзалтуудыг хийсэн.
Тэд Х.Баттулгыг монголчуудыг дотроос нь хагалж чадах, гол нь хүсэж байгаа хангалттай амбицитай хүн гэж үзэж байх шиг байна. Ойрын үед “Женко” Х.Баттулга нь “Энержи ресурс”-ийн эсрэг алхмуудын хийх байх. Оросын олигарх тэрэнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж амласан. Оросууд тэрний “Сентрал Азиа Майнинг” компанид хөрөнгө оруулах болон тодорхой хэмжээний хувийг нь худалдаж авахаар тохиролцох шиг боллоо.
6. О.Дерипаскагийн  “Союз” банк нь “Хадгаламж” банкны хувьчлалд амжилтгүй оролцсон. Одоогийн байдлаар “Худалдаа, хөгжлийн банк” болон Эрдэнэт хотод барих катодын үйлдвэрийг сонирхож байгаа. Х.Баттулга  чимээ намжихаар үнэт цаасуудыг бага багаар шилжүүлэхээр тохирсон.
7.”Шивээ Овоо” ордыг тойрсон нүүрсний лицензүүдийг цуглуулах даалгавар авсан байж магадгүй.
8. С.Собянин нь Оросын том улс төрд  Ханты-Мансий өөртөө засах тойргоос орсон. Анхны спонсор нь “Сибнефть-“ийн  Р.Абрамович  байсан, тэрний мөнгөөр Кремльд орж чадсан. Дараа нь Р.Абрамович “Сибнефть” компаниа “Газпром”-д худалдсан учир тэрнээс аажим холдож О.Дерипаска гэдэг шинэ эзэнтэй болсон. Тэрний энэхүү айлчлал нь оросын удирдлагуудын (Кириенко, Миронов), олширсон айлчлалуудын үргэлжлэл бөгөөд гол зорилго нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “БазЭл” компанид шилжүүлэх Монголын талын зөвшөөрлийг авахад оршино. Тэгээд бүтэхгүй бол Монголын гадаад өр 1,5 тэрбум ам.долларт хүрсэн учир, Дерипаска тэр өөрийг Парисын клубын зарчмын дагуу худалдаж авна.
Тэгээд нэгэн сайхан өдөр өрөө нэхэхэд Монгол орон санхүүгийн хавханд орсоноо мэднэ. Үүнтэй харьцуулахад манай парламентын дотоод маргалдаан цаг үеээ олоогүй жижиг зүйл мэт санагдана.
Дараа нь тэр өөрийн нөхцлүүдийг тулгаж, дарамт үзүүлж, монголчуудын хамгаалаад байгаа эрдэсийн баялгад хүчээр орж ирнэ. Үүний дэргэд Таван Толгойн хэдэн хувийг Засгийн Газар авна, хэдийг хувийг монголын жижиг олигархууд авна гэдгийн  тухай маргаан нь үнэхээр өрөвдөлтэй зүйл мэт санагдана.
 
Монголчууд эв нэгдэлтэй байвал гадаад аюулыг давж чадна. Үгүй бол бид дахиад колони улс, түүхий эдийн хавсралт орон болно шүү.
 О.Дерипаска нь хожим нь өөрийнх нь өрсөлдөгч болсон оросын мафийн “загалмайлсан эцэг” Михаил Черный-гийн хувийн шавь. Одоогийн байдлаар М. Черный нь “РУСАЛ” компаний 20 хувийг буцааж авахаар Лондонгийн шүүхэд хандсан байгаа. Энэ чинь бараг 212 тэрбум ам.доллар.
Монголчууд болгоомжтой байх хэрэгтэй.
Дэлхийн хяналтанд ороогүй сүүлчийн уул уурхайн орон болсон Монголд хяналт тогтоох гэж тив дамжсан динозаврууд алалцахад бэлэн байна.
Бид үүнийг ажиглаад суухгүй, энэхүү тэмцлийн идэвхтэй оролцогч байх ёстой. Цаг хугацаа бидний эсрэг ажиллаж байна. Анхааралтай байгаарай.
Баахан уйллаа. Хийж байгаа ажлаа бодоод хүндэлж эхлэлээ.
P.S. “Ах дүү нараа, та нар манай агаар муу байна гэж” гомдоллох юм. Тэгвэл болгоомжтой бай. Агаарыг чинь хулгайлчихаж” гэсэн 10-12 жилийн өмнө гардаг байсан  "Мегаполис-Экспресс", "Совершенно Секретно" болон оросын бусад шар хэвлэлийн хойноосоо дагуулсан гарчигуудыг санагдуулж байна.
 

Эх сурвалж: http://texconten.livejournal.com/97595.html?thread=2443835


Монголын ээлжит гайхамшиг  
Үзсэн: 2756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2013-11-11 19:14
Өө наадахь чинь дөрөвтаван жилийн өмнө Монголын "Улстөрийн сонин"-д гарч байсан өгүүллийг орос хувилбараар тавьчихаж. Яг Оросын Ерөнхий сайдын айлчлалын дараа гарч байсан юм. Архив ухвал бүрэн эхээрээ байгаа. Үүнээс бол Улстөрийн сонин Х.Баттулга нар шүүхдэлцээд бөөн юм болж байсан санагдаж байна.
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2013-11-11 11:23
энэ баттулга яасан цадаж ханахаа баисан дүлзэн бэ чамайг ард түмнийхээ төлөө жоохон ч гэсэн юм хийх хөрөнгөтэй мөнгөтэй юм үзсэн эр хүн гэж ойлгож байгаа чйнйй хөрөнгө наад эрлийзхүүхдүүд чинь хэдэн үеэрээ идээд барахгүй чамайг их л удаан дураслаа гэхэд 20н жил тэгээд л галтмаа баттулга хөшөөний цагаан чулуу одоо баттулгад 10н жилийн нас байгаа юу бурхан л мэдэж бгаа байхдаа

Бидэнтэй нэгдээрэй