Шууд Chart

Жагсагчид шинэ жил хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

2013-12-13 13:36:16

Укриан Улсын Ерөнхийлөгч Европын холбоотой бүхий л талаар харилцаагаа хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүйгээс үүдсэн эсэргүүцэгчдийн жагсаал гурав дах 7 хоногтоо үргэлжилж байна.

Энэхүү гацаанаас гарахын тулд Засгийн газар сөрөг хүчний жагсагчдын төлөөллийг хэлэлцээрт урьсан боловч жагсагчид очсонгүй. Тэд өөрсдийнх нь тавьж буй шаардлагыг хүлээн авч биелүүлсэн тохиолдолт хэлэлцээрт ороход бэлэн гэв. Тэд Засгийн газрыг огцруулах, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаад байгаа юм.
 
Энэ байдлаараа тэд шинэ жил хүртэл жагсаалаа үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ нуусангүй. Тиймээс гудамжны хаалтаа үргэлжлүүлэн босгосоор байгаа ажээ.
 
Дашрамд өгүүлэхэд Укрианчуудын 45 хувь нь Европын холбоотой хамтран ажиллахыг дэмжиж байгаа бол, 30 хувь нь Оросуудтай түүхэн харилцаагаа илүү бэхжүүлэхийг илүүд үзэж буйгаа илэрхийлээд байгаа билээ.
Гадаа шөнөдөө цельсийн хасах 40 хэм хүрч байгаа энэ үед жагсагчид гал түлэн, халуун шөл уусаар байгаа юм.

Жагсагчид шинэ жил хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ   
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй