Цагдаа нарын гавны найдвартай байдлыг дэлхийн нийтээрээ бодож олох цаг болжээ.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн, сэжигтэн нар гавны түгжээг амархан мулталж, оргож, зугтах нь ихсэх болсон нь Өмнөд Солонгосын цагдаа нарыг гаваа сайжруулахад хүргэсэн байна. Энэ дагуу тэд өнгөрсөн жил гавны найдвартай аюулгүй байдал дээр ажилласан байна. Гэвч саяхан он солигдох мөчид Жоннам хотын цагдаагийн газар саатуулагдаад байсан Ким гэгч 30 орчим насны залуу нурууныхаа ард гавлагдсан хоёр гарныхаа гавны түгжээг аравхан секундэд тайлж, оргон зайлжээ. Тэрээр нэг хоногийн дараа дахин саатуулагдсан бөгөөд бусдын автомашинаас 20 мянган вон хулгайлсан хэргээр шалгагдаад байсан билээ.
Энэхүү байдлаас үүдэн Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага гавны найдвартай байдлыг дахин сайжруулах шаардлага байгааг олж харж, дахин толгойгоо "өвтгөж" эхэлсэн байна.

| Гавны найдвартай байдлыг сайжруулах шаардлагатай | ||
| Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.