Шууд Chart

Астанагийн нэг хүнд ногдох ДНБ 30 мянган ам.долларт хүрнэ

2014-01-23 12:28:43

"Астана хотын нэг хүнд ногдох ДНБ 2017 он гэхэд 30 мянган ам.доллар болно" гэж Казахстаны Ерөнхийлөгчийн "Казахстаны зам-2050: нийтлэг зорилго, нийтлэг ашиг сонирхол, нийтлэг ирээдүй" илгээлтийн хүрээнд болсон уулзалтын үеэр тус улсын нийслэл Астана хотын дарга Имангали Тасмагамбетов онцлон хэлжээ.

"Илгээлтэд дурдсанаар, 2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 13-30 мянган ам.доллар болгон өсгөх шаардлагатай. Харин Астанагийн хувьд 2017 он гэхэд уг үзүүлэлтийг 30 мянган доллар хүргэх болно" гэж тус хотын дарга мэдэгдээд байгаа юм.

Астанагийн нэг хүнд ногдох ДНБ 30 мянган ам.долларт хүрнэ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй