Шууд Chart

Хоёр Солонгос дахин хэлэлцээрийн ширээнд сууна

2013-07-05 12:43:54

Маргааш буюу 7-р сарын 6-нд  Хоёр орны хэлэлцээрийг “ Улс орноо нэгтгэх яам”-ны мэдэгдсэнээр тус хоёр улсын хил дээр орших цэрэггүй бүс дэх, түр эвлэрлийн гэрээ байгуулсан Панмүнжом тосгонд хийхээр болжээ.

Өнгөрсөн сард Хойд Солонгос Өмнөд Солонгостой хамтарсан Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборынхоо үйл ажиллагааг сэргээхээр албаны хүмүүсийг хэлэлцээрт урьсан. Гэвч хоёр Солонгос сайд нарын түвшний хэлэлцээ хийхээр зөвшилцсөн боловч талуудаас оролцох төлөөлөгчдийг сонгохдоо зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас хэлэлцээг цуцалсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Умард Солонгос ажилчдаа татсанаас хойш тус цогцолборын үйл ажиллагаа зогсоод байгаа билээ.


Хоёр Солонгос дахин хэлэлцээрийн ширээнд сууна  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй