Японы олон нийтийн радио телевизийн “NHK” компани Ази-Номхон далайн гурван улсаар өргөн нэвтрүүлгийнхээ хүрээг тэлж, Тайланд, Тайвань, Индонезид нэвтрүүлэг дамжуулдаг боллоо. Хиймэл дагуулын операторуудаар дамжиж 240 мянга гаруй айл өрхөд нэвтрүүлгүүд нь хүрдэг болж байгааг “NHK” мэдээлсэн байна. Тун удахгүй Нигери улсад бас тухайн орон нутгийн хиймэл дагуулын станцаар дамжин гардаг болох юм байна. Өнгөрөгч оны 11-р сарын эцсийн байдлаар, “NHK World” телевизийг дэлхийн 140 гаруй улс орон, нутаг дэвсгэрт аж төрдөг 270 сая гаруй айл өрх хүлээн авч үздэг болсон байна. Зөвхөн 2013 онд гэхэд тус телевиз дэлхий даяарх үзэгчдийнхээ тоог 23 саяар нэмэгдүүлж чаджээ. “NHK World” телевиз 2014 онд Хойд Америк болон Зүүн Өмнөд Азийн орнуудад илүүтэй анхаарал хандуулж, сүүлийн үеийн мэдээ, нэвтрүүлгүүдийг Японоос англи хэлээр хүлээн авч үздэг үзэгчдийнхээ тоог эдгээр бүс нутагт улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Орчуулагч, редактор Л. Пүрэвдолгор
| “NHK” компани гурван улсад өргөн нэвтрүүлгээ цацна | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.