Шууд Chart

Муу дүн тавьлаа хэмээн багшийгаа буудан хөнөөжээ

2014-02-04 15:35:38

Өнгөрсөн Даваа гарагт Москвагийн дунд сургуулийн сурагч гэгдэх нэгэн этгээд өөрт нь муу дүн тавьсан шалтгаанаар багшийгаа буудан хөнөөсөн ноцтой хэрэг Москва хотын нэгэн хорооллын дунд сургууль дээр гарчээ. Тэрээр үүнийхээ дараа 29 хүүхдийг барьцаанд авч, улмаар албан үүргээ гүйцэтгэж явсан нэг цагдаагийн амийг ч хөнөөсөн байна.  Гэмт этгээд нь тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Сергей Гордеев гэгч байсан гэх бөгөөд түүний  эцэг сургуулийн гадаа ирж, хүүтэйгээ ярин сурагчдыг суллаж явуулж, өөрөө бууж өгөхийг ятгажээ. Энэ үеэр цагдаагийн тусгай албаныхан ажиллагаа явуулж түүнийг баривчилсан байна. Тэрээр гэмт үйлдлээ тайлбарлахдаа "Өөрийгөө онц сурдаг бөгөөд алтан медаль болзол хангах гэж байтал газар зүйн багш муу дүн тавьсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон" хэмээжээ. Иймээс сурагч хүү өшөөгөө авахын тулд газар зүйн багшийгаа эхлээд гэдэс рүү, дараа нь толгой руу нь буудан хороосон аж. 


10 дугаар ангийн сурагч Сергей Гордеев 

Барьцаалагдсан сурагчдыг амжилттай чөлөөлжээ.
 
Амь үрэгдсэн газарзүйн багш Андрей Кирилов
Амь үрэгдсэн цагдаагийн ажилтан Сергей Бушуев 

Муу дүн тавьлаа хэмээн багшийгаа буудан хөнөөжээ  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-02-04 16:51
ЯАХ ГЭЖ МУУ ТАВЬСАН ХОХЬ НЬ .ЦАГДАА БАЙЖ БИЕЭ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХОХЬ НЬ Л БОЛОХООС.ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БУСДЫГ ХАМГААЛНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ

Бидэнтэй нэгдээрэй