АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас харилцаа холбооны зарим сүлжээг ашиглан иргэдийг тагнаж, мэдээлэл цуглуудаг болох талаар хэвлэлүүдээр цөөнгүй баримтууд тарж байгаа. Энэ дуулианд "Apple" ч бас холбоотой гэх мэдээлэл ч гарах болсон. Үүнтэй холбогдуулан "Apple" компанийн захирал Тим Күүк “iPhone ухаалаг гар утсаар дамжуулан хэрэглэгчдийн текст мессэж болон дуут мессэж, харилцагчдын бүртгэл, байршлыг бүртгэж, хадгалж авч байгаагүй. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай хамтран ажиллаж байгаагүй” хэмээн мэдэгдлээ.
| "Apple" компани хэрэглэгчээ тагнаж байгаагүй | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.