Шууд Chart

"CVS Pharmacy" компани тамхи худалдаалахгүй

2014-02-06 10:42:32

АНУ-ын жижиглэн худалдааны томоохон сүлжээнүүдийн нэг болох "CVS Pharmacy" компани ирэх 10 сарын 01-ээс эхлэн өөрийн бүх сүлжээгээрээ тамхи зарахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ларри Жэй Мерло ""CVS Pharmacy" компани тамхитай холбоотой бүтээгдхүүний борлуулалтыг зогсоох нь хэрэглэгчдийнхээ тусын тулд хийж буй алхам бөгөөд хүмүүсийн эрүүл саруул аж төрөх эрмэлзэлд тус дэмжлэг болох санаа агуулж байгаа юм. Ер нь энгийнээр хэлбэл тамхи борлуулах нь бидний хэтийн зорилготой харшилж байгаа юм..." хэмээн өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр тус компани тамхины борлуулалтаас татгалзаж буй АНУ-ын анхны сүлжээ дэлгүүр болж байгаа юм. Эмийн худлалдаагаар АНУ-д хамгийн томд ордог "CVS Pharmacy" компанийн сүлжээнд  7600 орчим салбар дэлгүүр, мөн "MinuteClinics" хэмээх түргэн тусламж үзүүлэх үүрэг бүхий 800 орчим эмнэлэг багтдаг ажээ.

Тиймээс тус компани тамхи борлуулалтаас татгалзаад зогсохгүй тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан цуврал  сурталчилгаа болон мэдээ мэдээлэл тараах, "MinuteClinics" эмнэлгүүдээрээ энэ чиглэлээр шаардлагатай  тусламж үйлчилгээ үзүүлэх болж байна.


"CVS Pharmacy" компани тамхи худалдаалахгүй  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй