Москвагийн Нисэхийн Сургуульд бөмбөг тавьсан гэж нэр нь үл мэдэгдэх хүн мягмар гарагт утсаар мэдээлэл өгчээ. Үүний дараа Нисэхийн Сургуулийн 12 барилгаас 7.000 гаруй оюутан сонсогчдыг нүүлгэн шилжүүлсэн гэж CNN мэдээллээ. Сургуулийн яг аль барилгад бөмбөг тавьсан талаар мэдээлэл ирсэн ч урьдчилан сэргийлэх үүднээс бүх барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн гэж Москвагийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Цагдаа нар түүнчлэн сургуулилттай нохдыг ашиглан барилгуудыг самнажээ. Москва хотоос 1.600 км зайд орших Сочид өвлийн Олимпийн наадам үргэлжилж байгаа энэ үед Орос дахь аюулгүй байдлын асуудал оон улсын анхаарлын төвд байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
| Москвад бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлснээс 7.000 оюутныг нүүлгэн шилжүүлжээ | ||
| Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.