Бельгийн Вант Улсын Белазия байгууллага Европын "Ази судлалын хүрээлэн"-тэй хамтран энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан "Азийн фестиваль, үзэсгэлэн яармаг-2014" арга хэмжээнд манай улсаас тус улсад суугаа ЭСЯ оролцож эх орноо сурталчиллаа.
1992 онд байгуулагдсан ашгийн бус "Белазия" байгууллага нь Азийн улс орнууд, ард түмэнтэй найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж нийгэм, эдийн засаг, соёл урлагийн харилцааг хөгжүүлэх зорилго дор 21 дэх удаагаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ удаад Бангладеш, Лаос, Монгол, Непал, Шри Ланка, Филиппины ЭСЯ-дууд, Хятад, Индонез, Тайландын авиа компаниудын төлөөлөл, Азийн улс орнуудтай хамтран ажилладаг Бенелюксийн орнуудын аялал жуулчлалын болон ТББ-ууд оролцож Азийн орнуудын үндэсний гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган соёл урлагийн тоглолтуудыг сонирхуулж, аялал жуулчлалын сурталчилгаа хийсэн байна.
Элчин сайд Х.Даваадорж улс орныхоо улс төр, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлж, Өргөмжит консул Пол ван Вүүв Монгол орны үзэсгэлэнт байгаль, ургамал, ан амьтан, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг харуулсан зургуудаар дамжуулан тайлбар яриа хийж, фото зургийн үзэсгэлэн гаргажээ.
| "Азийн фестиваль, үзэсгэлэн яармаг-2014"-т оролцлоо | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.