Шууд Chart

Мусульман шашинтнуудын рамадан сар гарлаа

2013-07-09 07:19:58

Өнгөрсөн даваа гарагаас эхлэн лалын шашинтнуудын хамгийн хүндэтгэлтэй чухал Рамадан сар гарч байна. Энэ сарын хугацаанд маш нарийн мацаг барьдаг. Үүнд хоногийн гэгээтэй цагт ус, хоол хэрэглэхээс болон бэлгийн харьцаанаас татгалздаг байна. Энэ үе нь Аллах, Кораны ариун сургаальд бүрэн зориулагддаг байна.

Шариатын таван хуулинд зааснаар, рамадан сарын үед лалын үнэнч сүсэгтэнүүд нь үүрийн цагаан гэгээнээс өмнө үдэш орой хүртэл мацаг барих ёстой. Мацагаас жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэд хөхүүлж байгаа эхчүүд, өвчтэй болон өндөр настай хүмүүс, долоогоос доош насны хүүхдүүд болон бодит шалтгаантай хүмүүс чөлөөлөгддөг аж.

Рамадан нь энэ жил 8- р сарын 8 нд тэмдэглэх Ураза-байрамаар өндөрлөх аж

Мусульман шашинтнуудын рамадан сар гарлаа   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй