Шууд Chart

Үйлчилгээний 20 гаруй байгууллагын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ

2020-03-16 15:29:58

Төв Чандмань Дулааны эрчим хүчний газраас Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Үйлчилгээний 20 гаруй байгууллагын энэ сарын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ. Мөн төлбөрөө өгөөгүй удсан хэрэглэгчдийнхээ энэ сарын төлбөрийг алданги тооцохгүйгээр авахаар болжээ. Түүнчлэн Шинэ төрлийн  коронавирусээс сэргийлэхийн тулд дуудлагаар явж байгаа албан хаагчиддаа хамгаалалтын хувцас олгож тогтмол витаминжуулж ажиллаж байгаа гэдгээ тус байгууллагын зүгээс онцолж байна. .

Ажилчдынхаа 80 гаруй хүүхдүүдэд витамины сарын хэрэгцээг олгож 200 гаруй ажилчдаа халдвар хамгаалал хийлгэх үүднээс нэг удаагийн маск, ариутгалын бодисыг олгож өглөө бүр халуун үзэж нэвтрүүлж байна.

Цаашлаад хаалгаа барихад хүрээд байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлөхийг тус байгууллагын зүгээс уриаллаа. 

Сурвалжлагч: Т.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үйлчилгээний 20 гаруй байгууллагын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй