Өнөөдөр Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдсан байна. Хурлаар энэ онд хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор Зуунмод сумын 10 байршилд өндөр үзүүлэлттэй камер суулгах шийдвэрийг гаргалаа.
Мөн Уг хурлаар салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, шаардагдах санхүүгийн задаргааг баталлаа. Он гарснаас хойш аймгийн хэмжээнд бүртгэгдсэн эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга, цаашид анхаарах асуудал, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга, аймгийн салбар зөвлөлийн дэргэд ажиллах Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Дэд зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ.
Түүнчлэн аймгийн төвийн 10 цэгт хяналтын камерыг суурилуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг Цагдаагийн газарт өгөхөөр шийдвэрлэж, Прокурорын газраас санаачилсан зам тээврийн аваар ослыг бууруулах чиглэлээр жилийн хугацаатай “Осолгүй манлай сумын төлөө-2020” аяныг зарлалаа.
Эх сурвалж: Т.Саранчимэг
| Төв аймгийн Зуунмод сумын 10 цэгт өндөр үзүүлэлттэй камержуулалт суулгана | ||
| Үзсэн: 4335 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.