Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Төв аймгийн үйлчилгээний 20 гаруй байгууллага дулааны төлбөрөө 50 хувиар хөнгөлжээ.
Мөн төлбөрөө өгөөгүй удсан хэрэглэгчдийнхээ энэ сарын төлбөрийг алданги тооцохгүйгээр авахаар болсон байна. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэхийн тулд дуудлагаар явж байгаа албан хаагчиддаа хамгаалалтын хувцас олгож, тогтмол витаминжуулж ажиллаж байгаа гэдгээ тус байгууллагын зүгээс онцолж байна.
Ажилчдынхаа 80 гаруй хүүхдэд витамины сарын хэрэгцээг олгож 200 гаруй ажилтанаа халдвар хамгаалал хийлгэх үүднээс нэг удаагийн маск, ариутгалын бодисыг олгож, өглөө бүр халуун үзэж нэвтрүүлж байна.
Цаашлаад хаалгаа барихад хүрээд байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлөхийг тус байгууллагын зүгээс уриаллаа.
| Үйлчилгээний 20 гаруй байгууллага дулааны төлбөрөө 50 хувиар хөнгөлжээ | ||
| Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.