Шинэ коронавирусний тархалтын улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнесийн байгууллага болон хохирол амссан хувь хүмүүст тусламж үзүүлэх зорилго бүхий нэг их наяд ам.долларын эдийн засгийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ.
Энэхүү багцаас иргэний агаарын тээвэр болон аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг дэмжих юм. Дээрх хоёр салбар коронавирусын тархалтын улмаас хамгийн их хохирол амсаад байна.
Үүнээс гадна "COVID-19"-ийн дэгдэлтийн улмаас ажилдаа явж чадахгүй байгаа иргэдийн татвар төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авах юм. Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү арга хэмжээ нь Америкийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Гэхдээ Америкийн Конгресс цагаан ордны саналыг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
| АНУ нэг их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцыг танилцуулна | ||
| Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.