Шууд Chart

Сүүгээ үйлдвэрт нийлүүлсэн малчдад олгох урамшуулал 2025 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ

2021-01-05 14:47:23

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Засгийн газрын шийдвэрээр сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг баталсан юм. Энэхүү журмын дагуу сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ И-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу 969 сая төгрөгний мөнгөн урамшуулал олгосон байна.

Сүүгээ үйлдвэрт нийлүүлсэн малчдад анх удаа олгосон урамшууллын тухай тойм мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. /2021.01.04/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүүгээ үйлдвэрт нийлүүлсэн малчдад олгох урамшуулал 2025 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй