Шууд Chart

2025 он манай гаргийн хүн ам 8.1 тэрбумд хүрнэ

2013-07-16 19:19:57

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын хүн ам 2.9 сая хүрч байгаа тухай албан ёсны мэдээллийг “Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Газар”-аас олон нийтэд мэдээлж байсан.

Харин дэлхийн хүн амын тоо энэ сард 7,2 тэрбумд хүрнэ гэж НҮБ-ын хүн ам зүйн сангаас мөн мэдээлжээ.
Түүнчлэн хүн амын тоогоороо тэргүүлж буй Хятад Энэтхэг улсын оршин суугчдын тоо 2028 он гэхэд 1.45 орчим тэрбум  болох төлөвтэй байна гэнэ.
Үүнээс хойш хятадын хүн амын тоо буурч, Энэтхэгийнх өссөөр байх урьдчилсан төлөв ажиглагдаж байгааг нуусангүй.
Тиймээс 2025 он гэхэд манай гаригийн оршин суугчдын тоо 8.1 тэрбумд хүрэх судалгааг НҮБ-ийн хүн ам зүйн сангаас гаргажээ.

2025 он манай гаргийн хүн ам 8.1 тэрбумд хүрнэ  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй