Шууд Chart

Египет шинэ Засгийн газраа байгууллаа

2013-07-17 15:09:51

Исламистуудаас бусад улс төрийн хүчинтэй зөвлөлдсөний дараа зэвсэгт хүчний удирдлагын шийдвэрээр түр ерөнхийлөгчөөр Адли Мансурыг сонгожээ. Түүний хажууд шинэ Засгийн газрын гишүүд байлцсан бөгөөд ард түмэн улс орондоо үнэнчээр зүтгэхээ тангаргалжээ.
Эдийн засагч Хазем Аль-Беблави парламентийн шинэ танхимыг удирдахаар болжээ. Түүний нэгдүгээр орлогчоор Генерал,Батлан хамгаалах аж үйлдвэрийн сайд Абдель Фаттах Аль-Сиси томилогдсон аж.

Мунир Фахри Абдель Нур Худалдаа, аж үйлдвэрийн сайд болсон бол харин Эрүүл мэнд, Мэдээлэл, Байгаль орчны яамны сайд нарын гурван суудалд эмэгтэйчүүд сонгогдсон ажээ. Шинээр бий болсон уг Засгийн газар нь 2014 оны эхээр явагдах бүх нийтийн парламентын сонгууль хүртэл түр ажиллах юм байна.
 Шинэ засгийн газар Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг унагаасны дараа байгуулагдаж байгаа юм.

Египет шинэ Засгийн газраа байгууллаа  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй