Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гарагт Японд парламентын дээд танхимын депутатуудыг сонгох сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуулиар 432 нэр дэвшигч 121 суудлын төлөө өрсөлдөжээ. Тухайлбал эвслийн бүрэлдэхүүд парламентын доод танхимыг хяналтдаа авсан Японы Либерал-ардчилсан нам болон Дээд танхимд олонхи суудалтай Ардчилсан нам сонгуульд оролцсон байна. Сонгогчид идэвхи сул оролцсон мэдээ байна. Сонгуулийн хэсгүүд нээгдснээс хойшхи дөрвөн цагийн дараа гэхэд нийт сонгогчдын 13,73 хувь санал өгсөн байжээ. Энэ нь гурван жилийн өмнөхөөс бараг 3 хувиар бага байна гэж Киодо агентлаг мэдээллээ. Японы Ерөнхий сайд Синзо Абэ тэргүүтэй Либерал -ардчилсан нам болон эвслийн хамтран зүтгэгчид дээд танхимд ялалт байгуулах магадлал өндөр байна. Тэд ялсан нөхцөлд Абэ гурван жилийн дараа болох дараагийн парламентын сонгууль хүртэл парламентын хоёр танхимыг хяналтдаа авах юм. Дээд танхимын депутатуудын эрх мэдлийн хугацаа зургаан жил байсан ч тэн хагас нь гурван жил дутамд ахин сонгодог юм байна.
| Японд парламентын дээд танхимын сонгууль явагдаж дууслаа | ||
| Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.