Шууд Chart

Туркт эсэргүүцлийн тэмцэл ширүүсч байна

2013-07-22 09:15:38

Өнгөрсөн Бямба гарагт оройн цагаар Стамбулын цагдаа нар хотын төвд Гези цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд цугласан жагсагчдыг ус шуршиж тараасан байна.  Хууль сахиулагчид Таксим-Гези хороололд орох замыг хааснаар жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үндэслэл болжээ. Жагсагчид бараг нэг сарын өмнө Туркэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөсэн үед танилцсан залуучуудын хуримыг  хийхээр цэцэрлэгт хүрээлэнд цугларсан аж. Жагсагчдыг ойр хавийн гудамжуудад зогсоосон тул Гези цэцэрлэгт хурээлэнд ойртож чадсангүй. Стамбулд Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах арга хэмжээгээр эхлэсэн засгийн газрын эсрэг жагсаалууд Турк улс даяар 1,5 сар үргэлжилж байна. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний явцад таван хүн амь насаа алдаж, олон хүн шархдаж бэртэв. Лалын Рамадан баяр эхлэснээс хойш сөргөлдөөн нэлээд зөөлөрсөн боловч туркын янз бурийн хотод эсэргүүцлийн тэмцэл байн байн өрнөн ширүүсч байна.


Туркт эсэргүүцлийн тэмцэл ширүүсч байна  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй