Өнгөрсөн амралтын өдөр Японы парламентийн дээд танхимын сонгууль болж өнгөрсөн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлсэн эрх баригч нам парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулжээ. Тус улсын NHK үндэсний мэдээллийн агентлаг Ерөнхий сайдын тэргүүлсэн “Либерал ардчилсан нам” болон тус намтай хамтарсан “Нью Комейто” намын эвсэл нийт 121 суудлын 76-д ялалт байгуулсан тухай мэдээллээ.Ийнхүү Шинзо Абегийн Загсийн газар өнгөрсөн зургаан жилд анх удаа хоёр танхимд хоёуланд нь олонх болж байна. Сонгуулийн дүнгийн дараа Шинзо Абе “сонгуулийн үр дүн яах аргагүй улс төрийн тогтвортой байдал хийгээд эдийн засагт ч эерэгээр нөлөөлөх болно” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
| Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлсэн нам сонгуульд ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.