Шууд Chart

Хятадын зарим мужуудад 6.6 магнитутын хүчтэй газар хөдөллөө

2013-07-22 12:43:41

Өнөөдөр өглөө Хятадын төв хэсэгт болон  Гансу мужийн Минсиан, Жансиан зэрэг дүүргүүдэд 5.9-6.6 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна. Синхуа агентлагийн хамгийн сүүлд дамжуулснаар Хятадын  дүүргүүдэд орон нутгийн цагаар өглөөний 7:45 цагт уг газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас одоогоор гурван хүн амь насаа алдаад байгаа талаар Гансу мужийн аврах албаныхан мэдэгдлээ. Тус мужаас гадна  Динси, Луннан, Тьяншуи, Ланжоуд мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Албаны мэдээгээр газар хөдлөлтийн голомт Ланжоу хотоос зүүн өмнөд хэсэгт 177 км зайд, 9,8 км гүнд байсан ажээ.

 


Хятадын зарим мужуудад 6.6 магнитутын хүчтэй газар хөдөллөө  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй