Өчигдөр Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас усны хоолой, цонх хагаран, өндөр хүчдэлийн шугамнууд унасан байна. Албаныханы мэдээлж байгаагаар хүчтэй газар хөдлөлтийн улмаас хотын зүүн хэсэг эрчим хүчгүй болох аюулд хүрчээ. Мөн далайн эрэг орчмын зам хагарч, эвдэрсэнээр тийшээ зорчих боломжгүй болсон байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр уг газар хөдлөлт газрын гадаргаас доош 10 километрын гүнд болсон бөгөөд Веллингтон хотоос эргэн тойрон 100 километрт чичирхийлэл нь мэдрэгдсэн байна. Шинэ Зеланд нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсд оршдог бөгөөд 2011 онд болсон 6ь3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөнд 185 хүн амиа алдаж байсан юм. Харин энэ удаа их хэмжээний байшин барилга сүйдэж, хотын дэд бүтцэд хохирол учруулснаас биш хүний аминд хүрээгүй болохыг албаныхан мэдээлж байна. Гэсэн ч газар хөдлөлтийн үеэр цочролд орсон иргэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй айж балмагдсан тухайгаа орон нутгийн телевизээр ярьсан байна.
| Шинэ Зеландад 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ | ||
| Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.