Шууд Chart

Хүчирхийлүүлсэн норвеги эмэгтэйг шүүх буруутгажээ

2013-07-22 15:50:42

Аравийн чинээлэг хотуудын нэг болох  Дубайд бизнесийн шугмаар очсон 24 настай норвеги эмэгтэй  Марте Дебора Далелв нь хүчирхийлүүлснийхээ төлөө 16 сарын ял сонсчээ. Тэрээр   хүчирхийлэлд өртсөнөө цагдаад мэдэгдэн тусламж авахыг хүссэн ч эсрэгээр нь гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, хуурамч мэдүүлэг өгсөн хэргээр ял эдлэхэд хүрээд байна. Далелв өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд Дубайд очоод байхдаа хамтран ажиллагсадтайгаа гадуур гарсан бөгөөд тухайн үедээ хүчирхийлэлд өртжээ. Энэ тухайгаа цагдаад мэдэгдэхэд цагдаа нар паспорт, мөнгийг нь хурааж авсан байна. Ингээд дөрвөн хоногийн дараа гурван зүйл ангиар буруутгаж ял төлөвлөсөн байна.  Бүсгүй хатуу шашны хуультай Дубайн өмнө хүчгүйдэж болзошгүй хэмээн үзсэний үндсэн дээр удаан бодсоны эцэст хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандахаар шийджээ. Тэрээр одоо Дубайд Норвегийн дипломат албаны хамгаалалтад байгаа аж. энэ явдлаас үүдэн барууны өндөр хөгжилтэй орнуудын зүгээс  шашны хатуу үзэлд хэт автан, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн хэмээн Дубайг шүүмжилж байгаа аж... Одоогоор  Марте Дебора Далелв давж заалдаад байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурал ирэх есдүгээр сарын эхээр болох юм байна.


Хүчирхийлүүлсэн норвеги эмэгтэйг шүүх буруутгажээ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй