Шууд Chart

Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Элчин сайд Салах Али Хасан Хилал Аль-Малки-тай уулзав

2022-06-16 12:17:32

Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Салах Али Хасан Хилал Аль-Малки-тай өчигдөр уулзлаа. 

Уулзалтын үеэр Элчин сайд нар Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр талын эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол, Бахрейны хооронд 1998 оны тавдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Эль-Кувейт дэх Элчин сайдын яамнаас Бахрейны Хаант Улсыг хавсран суудаг бол Бахрейны Хаант Улс Бээжин дэх Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суудаг гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 


Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Элчин сайд Салах Али Хасан Хилал Аль-Малки-тай уулзав  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй