Шууд Chart

Бадар-Ууганы Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

2022-07-06 11:49:14

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.

Боловсрол, соёлын салбарт тасралтгүй 30 шахам жил хөдөлмөрлөж, 300 гаруй бүтээл туурвин олон нийтийн хүртээл болгож, олон арван залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, ард иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд олон арван санал санаачилга гарган ажилласан, соёл урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Лето Мюзик” ХХК-ийн захирал Бадар-Ууганы Наранзунд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.


Бадар-Ууганы Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй