Шууд Chart

Энэтхэгт хүчтэй үер болж, хүмүүс амь эрсдлээ

2013-07-23 11:46:25

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 152 хүн амь үрэгдэж, 500 мянга гаруй хүн орон гэргүй үлджээ. Гамшиг тус улсын хөдөө аж ахуйд ч хүчтэй хохирол учруулсан байна. Үерт тариачидын 500 орчим толгой мал үрэгдэж, 15 мужийн нийт тариалангийн талбай автсан байна. Хүчтэй аадар бороо одоо ч үргэлжлэн орж байгаагаас аврах, туслах ажиллагаа явуулахад нэн хүндрэлтэй байгааг  албаны хүмүүс мэдэгдэжээ.

Энэтхэгт хүчтэй үер болж, хүмүүс амь эрсдлээ  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй