Данийн Ольборг хотын нисэх онгоцны буудлынхан дурлалт хосуудын салах ёс гүйцэтгэх хугацааг хязгаарлажээ. Уг нисэх онгоцны буудалд дээд тал нь гурван минут үнсэлцэх эрхтэй юм байна. Үүний гол буруутан нь автомашины зогсоолын түгжрэл болжээ. Хайртай хүнээ хаа нэгтээ үдэж буй жолооч нар нисэх онгоцны буудалд маш ихээр хүндрэл учруулдаг гэнэ. Гэхдээ энэхүү журмыг хэн сахиулах, зөрчсөн этгээдийг яаж шийтгэх талаар нисэх онгоцны буудлын удирдлагууд мэдээлээгүй байна.
| Онгоцны буудалд гурван минут л үнсэлцэх эрхтэй | ||
| Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.